
Дархан-Уул аймагт үерийн эрсдэлийн загварчлал, судалгаанд зориулсан өндөр нарийвчлалтай дижитал өндөршлийн мэдээлэл боловсруулах дронд суурилсан LIDAR технологийн туршилтын төслийг өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлж, хаалтын семинарыг зохион байгууллаа.

Туршилтыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Тус технологийг ашиглан цаашид хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Орхон аймгийн төв болон бусад эрсдэл ихтэй аймагт үерээс хамгаалах, төлөвлөлтийг оновчтой болгон бэхжүүлэх зорилгоор үнэлгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
2024/03/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ