"БИДНИЙ НӨХӨРЛӨЛ-2024" тэмцээн болж байна

A- A A+

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” нөхөрсөг тэмцээн үргэлжилж байна.  

Тус тэмцээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нэгдмэл хамтын ажиллагааг бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой.

Мөн бие бялдрын бэлтгэлжилт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэдэг.

Энэ удаагийн тэмцээнийг хуваарийн дагуу Дотоодын цэргийн байгууллага хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд 12 байгууллагын 150 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Тэмцээн буудлага, биллиардын тоглолтоор өчигдөр эхэлж, өнөөдөр волейболын тоглолтоор үргэлжлэв.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ