Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хоносон. Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн  уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Туул голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, Наадамчдын гудамжинд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:52 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хороо, Хангай хотхоны зүүн талд агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:24 цагт очиход 20х25 метрийн хэмжээтэй агуулахад үүдний хэсэгт хураалттай шилэн хөвөн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Орхон сум. Энхтал багийн Ноёнхонгор 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид  8.5 км замыг туулан 11:20 цагт очиход иргэн О-ийн 6 ханатай гэр, зүйлсийн хамт шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, Зээлийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:24 цагт очиход иргэн Ц-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э/65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Даянгийн хэсэгт үерийн хамгаалалтын даланг давж голын ус хашаанд орсон тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 13:03 цагт /13:12/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:10 цагт очиж үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах ажлыг зохион байгуулан, нийт 150 м3 шороог зөөвөрлөж 8 цаг 15 минут ажилласан. 03.12-ны өдөр даланг сэргээн засварлах ажиллагаа үргэлжилнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.