Дунд шатны хороодын арга зүйчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дунд шатны хороодын аргазүйчдийг чадавхжуулах” сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Төмөр замын улаан загалмайн дунд шатны хорооны гамшгийн аргазүйч нарын 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Сургалтын хүрээнд мэргэжилтнүүд аймаг, нийслэлийн улаан загалмайн дунд хороодын гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг боловсруулна.

Гамшгаас хамгаалах хуульд зааснаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх бөгөөд гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах,эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох удирдлагын баримт бичиг юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ