Улсын онцгой комиссоос өдөр бүрийн 11:00 цагт зудын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллээр, 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 135 сум цагаан зудын, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрчээ. Цас их орж зам, даваа хаагдсаны улмаас алслагдсан аймаг, сумын 189283 малчин өрхийн 72462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд байгаа. Түүнчлэн эдгээр өрхөд жирэмсэн эх-2556, 0-5 насны хүүхэд 29026, өндөр настан-28446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-10701, архаг суурь өвчтэй-21507 малчин иргэн байгаа судалгааг гаргажээ. Тиймээс сумын эрүүл мэндийн төвд- 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт-8, Өрхийн эрүүл мэндийн төвд-31, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд-47 резидент эмч ажиллуулж буй. Эдгээр резидент эмч нар долоо хоногийн хугацаанд ажиллахдаа дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Үүнд:
• 0-5 насны хүүхдэд -2446
• Жирэмсэн эхэд-325
• Зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223
• Яаралтай тусламж үйлчилгээ -564
• Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ-1008 иргэнд үзүүлж, эмнэлгийн тусламжийг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
Хандив тусламжийн хувьд Улсын онцгой комисст 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа, материал цугласан. Үүнээс 701 сая төгрөгийн 41484 ширхэг бараа, материалыг зудтай аймаг, сумдад хуваарилан хүргүүлээд байгаа талаар УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлсэн юм.
2024/03/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ