Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с, Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хорооны “Ой”-н 3 дугаар гудамжинд баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:23 цагт очиход баригдаж байгаа барилгын гадна талыг хучсан бүтээлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. 2 дугаар багийн “Хан-Уул”-ын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид  2 км зам туулан 14:45 цагт очиход иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. Хайлааст-Үүд багийн “Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 14 км-т/ тус сумын харьяат иргэн Д-ийн суудлын автомашин 03.10-ны өдрийн 19:15 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Д-ийн  “Эксель” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг иргэн Д 21:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Эрдэнэ багийн 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид  1.5 км зам туулан 00:05 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Увс аймаг, Улаангом сум. 5 дугаар багт үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 11:48 цагт хүлээн авсан. 03.10-ны өдөр Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн ажилтан, Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчидтай хамтран  5 км замыг туулан 11:05 цагт очиж 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж 1.8 м өндөр, 200 м урт, 3.5 м өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгож 19:10 цагт буцсан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.