Зүүн бүсийн ахлагч бүрэлдэхүүний уулзалтын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан "Ахлагчийн алба-мэргэшсэн алба уриан дор" Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудын анги, салбар нэгжийн ахлагч бүрэлдэхүүний уулзалтын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. 
    ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр  хэлсэн үгэндээ "Онцгой байдлын байгууллага нь гал түймэр, цасан шуурга, зуд, халдварт өвчин, үер ус зэрэг бүхий л гамшиг ослын дуудлагаар байгаль, цаг уурын хүнд нөхцөлд олон хоногоор гэр бүл, үр хүүхдээсээ хол үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Манай байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлж байна. Тиймээс ахлагч бүрэлдэхүүний тус байгууллагад үзүүлэх манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд та бүхний оролцоо туйлын чухал" хэмээн хэлсэн үгэндээ  онцолсон юм.


Энэ үеэр ОБЕГ-ын рьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-эрдэнэ “Хувь хүний хөгжил, манлайлал” сэдвээр сургалт хийлээ. 


   Тус арга хэмжээнд Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын алба хаагчдыг цахимаар болон танхимаар хамруулсан бөгөөд 260 орчим хаагч оролцсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ