Өнгөрсөн хоногт: Нийт нцтгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Дорнод-Монголын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с. -4...-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +4...-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.
Гал түймэр: Объектын түймэр:
Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х10 метрийн хэмжээтэй нэрийн хүнсний дэлгүүрийн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Шарынгол сум Дархан багийн “Хоккейчд”-ын 6 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 58 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/ Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангиас алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр дээр хураасан 1 тонн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
- Автозамын тээврийн осол: Архангай аймаг, Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн “Королла” загварын суудлын автомашин мөргөж тус автомашины жолооч А /36 настай, эрэгтэй/ бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад, иргэн Н /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг 06:10 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/03/07
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/03/07
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/03/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ