
Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалт нийслэлийн Онцгой байдлын газарт эхэллээ.
Сургалтаар алба хаагчид манлайлал, ур чадвар, албаны бэлтгэл бэлэн байдал, арга зүйн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр албаны бодлогыг танилцуулж, сургалтад амжилт хүслээ.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 77 алба хаагч хамрагдаж байна.

2024/03/06
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/06
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ