Сангийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

A- A A+

Зудын гамшигт нэрвэгдэж, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад туслах хандивын аянд Сангийн яам болон харьяа байгууллагууд нэгдэж, нэг өдрийн цалин буюу нийт 138.730.918 төгрөгийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өглөө.


Хандивыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон бусад төлөөлөл гардуулан өгсөн юм.

Энэ үеэр сүүлийн долоо хоногийн хугацаанд өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 4222 малчин өрхөд түлээ түлш, 6766 айлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 2010 өрхөд хоол хүнсний тусламж, 62722 өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж  байгаа талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас танилцууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ