Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, -6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 07-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10-15 градус, өдөртөө +3-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Архангай аймаг, Эрдэнэбулган Залуучууд баг дахь Ерөнхий боловсролын  2 дугаар сургуулийн Уурын зуухны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Дундговь аймаг, Хулд сум Шувуутай багийн  “Бодьсал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 82 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Хьюндай портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг  ажиллан унтраасан. 

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум 7 дугаар багийн “Долоон гаталга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс барун хойд зүгт 10 км-т/  байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 03:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Хулст багийн "Бүрд" хорооллын 4 дүгээр гудамжинд 03.05-ны өдрийн 01:20 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Иргэн С-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг Гурванбулаг сумын мэргэжлийн ангийнхан бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ