Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -16...-21 градус хоносон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -12...-17 градус, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10..-15 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 06:43 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Дунд сайхан багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 09:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 43 дугаар хороо 1 дүгээр давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй засварын өрөөнд цаас, обой шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 18:56 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х6 метрийн хэмжээтэй тоосгон байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Хулд сум Уул багийн Баруун жирэм 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны 58 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол - Голын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 11 км/-т "Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живсэн, 1 зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг нийт ажиллаж 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Автомашиныг 13:02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ