
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачлан БХЯ, ЗХЖШ-тай хамтран 9 дэх жилдээ “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
“Хатан ижий-2024” хүндэтгэлийн эзнээр ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл ахмад Н.Болормаа шалгарч, 9 ээжийн нэг боллоо. Энэ жилийн шалгаруулалтад 30 гаруй ээжийн тодорхойлолт, холбогдох материал ирсэн бөгөөд О.Должинжав /ТЕГ/, Ц.Уртнасан /ШШГЕГ/, Л.Дашзэгвэ /ХХЕГ/, Р.Цэрэнбямба /ЦЕГ/, Г.Наранцэцэг /ХХЕГ/, Л.Даваа /ЗХ-ний 015 дугаар анги/, Г.Туяа /Зэвсэгт хүчний 110 дугаар анги/, Д.Нямаа /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нар шалгарсан байна.
“ Хатан ижий” –ээр шалгарч өргөмжлөл хүртсэн ээжүүдийн хамгийн залуу нь 57, хамгийн ахмад настай нь 96 настай, мөн 3-7 хүүхэд төрүүлж өсгөсөн, төрийн байгууллагад 23-41 жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээ зориулсан, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр гээд 4-7 хүн алба хааж байгаа ээжүүд байна.
Н.Болормаа нь Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийг Онцгой байдлын албанд зориулсан юм.

2024/03/04
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/04
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/04
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.