
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ахлагчийн жилийн нээлтийг “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”-аар эхлүүллээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 14.2 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь тус байгууллагын үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлагын илэрхийлэл гэж ойлгож болно. Энэ ч үүднээс эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил дэвшилд ч туйлын чухал учраас Монгол Улсын төр, засгаас хүн бүрийн тэгш боломж, тэгш эрхийг хангахын төлөө үе шаттай бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлд илүү анхаарах шаардлагатай байгаа юм” гэлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Төрийн тусгай эмэгтэй алба хаагчдын онцлог”, ОБЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Хатантуул “Орчин цагийн харилцаа, холбоо”, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн багш Н.Цогжавхлан “Аз жаргалтай ажлын байр” сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн алба хаагчид УОК-ын Шуурхай штаб болон ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр үйл ажиллагаатай танилцсан юм.
Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 70 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд чуулга уулзалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2024/03/03
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/03
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/03
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.