Хандив, тусламжийн барааг хуваарийн дагуу хүргэх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэхийг анхаарууллаа

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисс болон Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар хуваарилан ажиллаж байна. Тиймээс хандив, тусламжийн бараа материалыг хуваарийн дагуу малчин, иргэдэд хүргэх ажлыг аймаг, сумын хэмжээнд шуурхай зохион байгуулахад анхаарахыг чиглэл болголоо.

Мөн нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100-120 см зузаан цастай байгаа учраас хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж хамтран ажиллахыг анхаарууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ