
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ.
Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс болон Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.
Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус төлөвлөгөөний II үе шатанд авч хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.

2024/02/29
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/02/29
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/02/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ