“Петровис” групп зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлав

A- A A+

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд нэгдсээр байна.

Тухайлбал, өнөөдөр "Петровис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа. “Петровис Энержи” группын Ерөнхий захирал О.Содбилэг энэ үеэр “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Иймд зудтай тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж хандивт нэгдэж байна” гэлээ. Тус групп 2300 гаруй ажилтантай, хамгийн өргөн сүлжээтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан сум сууринд ч шатахуун түгээх станцаа байршуулан ажилладаг юм. Өнөөдрийн байдлаар /2024.02.27/ Улсын онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ