Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан “Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Онцгой байдлын байгууллагын түүхэн үйл явц, гамшгаас хамгаалах чиглэлээр байгуулсан ололт амжилт, туршлага сургамж, үр дүнг хэлэлцэх, салбарын ахмад, залуу үеийнхний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, албаны хүч хэрэгслийн чадавх, алба хаагчийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр хэлэлцэж, зөвлөмж гаргах зорилготой тус хуралд оролцох бүтээлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл nidr-journal@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 99039012, 99039413, 51-263543.
Хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.
2024/02/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/02/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/02/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ