УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Энэ үеэр дээрх аймгуудад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс алба хаагчдыг малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комист үүрэг болголоо. Алба хаагчид тухайн орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэх, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм.
2024/02/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/02/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/02/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ