Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар ялимгүй  цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, -13-15 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Хэнтий аймаг, Хэрлэн сум. Хэрлэн багийн “Хийд” хорооллын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км  замыг туулан 10:53 цагт очиход тус тоотод иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.     

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Эрдэнэмандал багийн 32 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:25 цагт очиход иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Сургуулийн 1 дүгээр гудамжинд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэний үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Жилчиг багийн 30 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:38 цагт очиход иргэн Т-ын ‘’Сангёонг истана’’ загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

- Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум. Бургас багийн "Хадын-Үзүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т өвөлжөө шатсан тухай мэдээллийг 02.26-ны өдрийн 22:19 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч С.Бат-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймаг, Дашбалбар сум. Сэвсүүл жараахай багийн “Харзат" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 02.25-ны өдрийн 18:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг 02.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.  Гал түймэрт малчин Д-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсан тухай мэдээллийг Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Дундговь аймаг, Сайнцагаан сум. 7 дугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км  замыг туулан 04:18 цагт очиход иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цасанд суусан: 

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, “Налайхын гол”,  “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар 4 зорчигчтой ачааны болон суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 14:44 цагт очиход иргэн Б-ын "Киа бонго-пронтиер" загварын бага оврын ачааны автомашин, иргэн Г-ийн “Хьюндай санта фе” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллан татан гаргасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16:03 цагт очиход иргэн Г-ийн "Тоёота приус-20" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 3 минут ажиллаж, татан гаргасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, “Хар чулуут” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:28 цагт очиход иргэн Б-ын "Тоёота раум" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллаж, татан гаргасан. 

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, “Майхан-Уул” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 19:08 цагт очиход иргэн А-ын "Тоёота аллион" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 50 минут ажиллаж, татан гаргасан.    

- Хэнтий аймаг, Галшар сум. Баянбадрал багийн "Долооны гол" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ Хэрлэн сумаас Галшар сумын чиглэлд зорчиж явсан автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Галшар суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 75 км замыг туулан 23:21 цагт очиход 14 зорчигчтой, суудлын 6, бага оврын 3 ачааны автомашин тус тус цасанд суусан байсныг 2 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

- Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Жаргалант багийн “Ямаатын сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сумын чиглэлд зорчиж явсан автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 100 км замыг туулан 05:50 цагт очиход 26 зорчигчтой, 7 суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар өссөн байна

Түүнчлэн 100 мянган хүн амд харьцуулсан сургалтын хүртээмж өмнөх оноос 51.8 хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт өмнөх онтой харьцуулахад 8.36 хувиар өссөн байна.

Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг

Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.