“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаанд оролцохыг урьж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” сэдэвт онол, практикийн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Шилдэг бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл болон биет бүтээл гэсэн 2 төрлөөр шалгаруулж, төрөл тус бүрээр байр эзлүүлж, шагнаж урамшуулна.

Эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаанд эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд оролцох бөгөөд бүтээлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл nema.dri.mn@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой.

Холбоо барих утас: 99039012, 80180990, 51-263543.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ