Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан, Завхан, Орхон, Увс, Тов, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөлийн аймгуудын нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18...-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

 

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хорооны Баянхайрхан 56 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:39 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэрийн доторх эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Цагаан-Овоо багийн “Урт”-ын гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:09 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээд хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

- Ховд аймаг, Жаргалант сум. Бугат багийн 26 дугаар гудамжинд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:40 цагт очиход иргэн Н-ийн хашаанд 1х1 метрийн хэмжээтэй хураалттай аргал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 14 дүгээр хорооны 13 дугаар байрны 1 дүгээр орцонп их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цасанд суусан: 

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны “Их-Ам” гэдэг газарт 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01:33 цаг очиход иргэн Б-ийн  "Toyota Land Cruiser" загварын суудлын автомашин цасанд сууж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүл, цагдаагийн дэд ахлагч Б.Цэнгэлд хүлээлгэн өсөн.

- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн төв автозам дагуу 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын "Kia Boxer" загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ