Малчдад туслах хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд

A- A A+

Зудын нөхцөл байдал үүсэж, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдэж байна.

Тухайлбал өнөөдөр буюу 02 дугаар сарын 23-нд  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олноос 15 сая төгрөг хандивлаж, нийт тээвэрчид, зорчигч болон ачаа тээврийн компаниудад хандан малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа.

“Малчин” телевиз 20.886.000 сая төгрөг бэлнээр, хөвөнтэй дээл-16 ширхэг, Exclusive ноосон өмд, цамц малын амино хүчил, элгэвч нэмнээ, малчдын хүүхдүүдэд зориулсан “Цондоолой” ном зэрэг 14.810.000 буюу нийт  35.696.000 төгрөгийн бараа материалыг гардуулан өгсөн юм.

“Арвайн үндэс” компани малын тэжээлдээ хольж өгөх  шаар 14 тн, зургаан тн тэжээл, 600 ширхэг бээлий мөн тооны нэмнээ, чүдэнз зэрэг нийт  40.440.000 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.

Сангийн яамнаас зөвшөөрөл авч нээсэн Онцгой байдлын ерөнхий газар /Хаан банк 5263315732/ нэртэй дансанд 13:00 цагийн байдлаар 1.039.826.214 /нэг тэрбум 39 сая 826 мянга 214 мянган/ төгрөг, 562.050.000 /таван зуун жаран хоёр сая тавин мянган/ төгрөгийн өртөг бүхий бараа материалын хандив хүлээн аваад байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ