Цасанд хаагдсан 10.009 км замыг нээж, 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийлээ

A- A A+

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.