Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэв

A- A A+

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч байгаа иргэд цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд 308/ аюулгүй байдлыг хангаж, 613 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Иймд иргэд хол, ойрын замд гарахдаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ