Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар цас орж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газраар явган шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, -11-13 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:32 цагт очиход тус тоотод иргэн П-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Соёмбо багийн “Хилийн 3 дугаар хаалт” гэдэг газар  ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, 3 км замыг туулан 19:50 цагт очиход БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Д-ын “Volvo FH12” загварын зүтгүүр болон тээвэрлэж явсан 26 тн ачаанаас 8 тн орчим бараа материал шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 37 дугаар хороо, 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:01 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Булган аймаг, Булган сум. Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

-Ховд аймаг, Жаргалант сум. Хайрхан багийн 12 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 03:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:00 цагт очиход тус иргэн Б-ын 30 ширхэг боодлын өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цасанд суусан: 

Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт багийн "Самбартай хөтөлийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ Бат-Өлзий сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 02:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан  цагт 03:09 цагт очиход иргэн Э-ын  “Тоёота приус 20” загварын суудлын автомашин автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

- Өвөрхангай аймаг, Хужирт сум. Бэрх багийн “Чухалын-Ам  гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 78 км-т, сумын төвөөс  хойд зүгт 8 км-т/ Хужирт сумаас Луус гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 км замыг туулан 05:06 цагт очиход иргэн Б-ийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

- Увс аймаг, Тариалан сум. Хөхөө багийн "Бураатын сай" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 10 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 05:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 06:40 цагт очиход иргэн О-ын  “Тоёота приус 20” загварын суудлын автомашин цасанд сууж, автомашиныг гаргах боломжгүй байсан тул орхиж, жолоочийг аймгийн төвд авчирсан.

                   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ