MCS групп хандивын аянд нэгдлээ

A- A A+

MCS групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болов. MCS холдингийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, салбар компанийн төлөөллүүдийн хамт өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивт нэгдэж байгаа тухайгаа хэлж хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө.

Энэ үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан бол өнөөдөр 1 сая 552 мянгад хүрч огцом өссөн. Нөхцөл байдал сайжирч, цаг наашлахад хугацаа шаардлагатай байгаа гэх зэрэг цаг үеийн мэдээллийг ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр нар танилцуулав.

Мөн энэ удаагийн зудын улмаас олон малчин өрх малгүй болж эхэлсэн. Энэ нь цаашдаа олон сөрөг үр дагавартай. Тиймээс малчдадаа туслах үйлсэд хувийн компанийн томоохон төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн тус группын мянга мянган ажилтанд ажлын амжилт хүслээ. Хандивын зарцуулалт, хуваарилалтыг ч ил тод зарлана гэв.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ