Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш буюу II/ 21-ний өдөр цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу II/ 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.
Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна.
2024/02/20
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/02/20
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/02/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ