Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -13...-18 градус бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, -19...-21 градус хүйтэн байна.
Гал түймэр: Объектын түймэр - Хувийн өмчид гарсан:
-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 17 дугаар хорооны 54/б дүгээр байранд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 07:59 цагт очиход иргэн М-ын орон сууцны байранд буйдан, цахилгаан зуух шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 27 дугаар хорооны “Орчлон” хорооллын 45 дугаар байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 09:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 10:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 47 иргэнийг гаргасан.
-Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Дөмбөн багийн “Дөмбөн” хорооллын 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 12:03 цагт очиход, иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 27 км зам туулан 12:37 цагт очиход иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 12:41 цагт очиход иргэн А-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 7 дугаар хорооны “Жаргалант”-ын 7 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:16 цагт очиход иргэн П-ийн “Приус-41” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хорооны “Наран”-гийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:19-ний өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:26 цагт очиход иргэн Б-ны 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
-Өмнөговь аймаг, Ханбогд сум. Номгон багийн “Бага булаг”-ын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:51 цагт очиход иргэн Б-ийн байшингийн 4х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Баян туруун”-ы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:33 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З/61 настай, эрэгтэй/ зүүн гарын шуу, гарын алга, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хорооны “Горхи”-н 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:30 цагт очиход иргэн А-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Дашбалбар сум. Улз багийн “Шаварт" хороололд 02.18-ны өдрийн 21:10 цагт 5 ханатай гэр, суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 02.19-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр, “Алион” загварын суудлын автомашин шатсаныг Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцын ахалсан алба хаагчид орон нутгийн 23 иргэнтэй хамтран ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга Ж.Ёндонжамц аймгийн Онцгой байдлын газарт 09:30 цагт ирүүлсэн.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 1 дүгээр гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:17 цагт очиход иргэн С-ын 7х8 метрийн хэмжээтэй цайны газрын 2х2 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
- Булган аймаг, Дашинчилэн сум. 4 дүгээр багийн Сант хороололд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км зам туулан 04:45 цагт очиход иргэн М-ийн 7x4 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Гоодой-Ам”-ны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 06:25 цагт очиход эзэнгүй 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 06:42 цагт очиж 8 тонн усаар хангаж ажилласан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол-Цасанд суусан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 19:20 цагт очиход тус сумын Бадрах багийн "Араатын-Уул" гэдэг газраас Эрдэнэцагаан сумын чиглэлд 14 зорчигчтой (8 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Э-ийн "Пробокс" загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг үлдээж зорчигчдийг тээвэрлэн 23:25 цагт Эрдэнэцагаан сумын төвд ирсэн.
-Увс аймгийн Тариалан сум. Бургастай багийн “Шар бүрдийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 45 км зам туулан 21:30 цагт очиход Увс аймгийн Өлгий сумаас Улаангом сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ийн "Пробокс" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 22:40 цагт татан гаргасан.
- Өвөрхангай аймгийн Хужирт сум. Өвөр модот багийн "Хад бригад" гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15км-т, аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 23:25 цагт очиход Баянхонгор аймгаас Архангай аймгийн чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Б-ийн “Муссо” загварын суудлын автомашин цасанд сууж эвдэрсэн тул үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:54 цагт Хужирт сумын төвд ирсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/20
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/02/20
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/02/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ