Хошууч Б.Баттогтох "Уурхайчин аврагчийн дурсамж, тэмдэглэл" шинэ ном гаргалаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын  Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч, техникийн ухааны доктор Б.Баттогтох “Уурхайчин аврагчийн дурсамж тэмдэглэл” номоо уул уурхайн салбарын инженер техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, аврагчид, аврах ажиллагааны удирдагч, их, дээд сургуулийн оюутнууд, сонирхсон хүн бүрд зориулан олны хүртээл болголоо.

 

Энэхүү номонд өөрийн ажилласан түүх, мөр зэрэгцэн ажиллаж байсан уурхайчид, инженерүүд, аврагчдын амьдрал тэмцэл,  ажилласан туршлагадаа үндэслэн монгол оронд болоод гадаад бусад улсуудад тохиолдсон ослын бодит нөхцөл байдал, сургамжийн талаар багтаасан байна.

Хошууч Б.Баттогтох нь Онцгой байдлын байгууллагын 11 дэх, ОБЕГ-ын анхны доктор бөгөөд Монгол улсын зөвлөх инжежер юм.

Онцгой байдлын байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа ”Уул уурхайн аврах ангийн дүрэм”, “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай обьектод үзэгдэх орчингүй, хязгаарлагдмал, агааргүй, хорт хийтэй орчинд аврах ажиллагааг зохион байгуулах журам”, “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Далд уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Эрэн хайх, аврах ажиллагааны байгууллагын стандарт”, “Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах нэгжид тавигдах шаардлага Монгол Улсын стандарт”, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар”, “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлуулсаныг албаны үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ