Румын Улсын Онцгой байдлын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

A- A A+

Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Улсын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон Румын Улсын Дотоод хэргийн дэд сайд, Онцгой байдлын газрын тэргүүн Раед Арафад нар Бухарест хотноо гарын үсэг зурсан юм.

Хоёр орны гамшгаас хамгаалах салбарт туршлага солилцох, сургалт, судалгааны ажил хийх, хот суурин газар дахь гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллана. 

Мөн гамшгийн үеийн аврах ажиллагааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг Румын улсад нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны сургалтад хамруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Европын холбогдох стандартыг нэвтрүүлэх юм. 

Румын Улсын  Онцгой байдлын газар нь гамшигт нэрвэгдэгсдэд аврах ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ Европын холбоонд мэргэжлийн хувьд өндөр үнэлэгддэг тул манай улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадваржуулахад чухал түнш болж байгаа гэдгээрээ давуу тал болж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ