Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэхүү сэтгүүл нь англи, монгол дээр олны хүртээл болдог бөгөөд судалгаа, эрдэм шинжилгээ, туршлага, сургамж, дэвшилтэт технологи, инновац агуулгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаадаг юм.
Тухайлбал, Монгол орны хүчтэй салхи, шуурганы эрсдэл, Монгол улс дахь гал түймрийн аюулгүй байдлын үзэл баримтлалд хийсэн шинжилгээ, Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний даван туулах чадавх, хил дамнасан ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулахад харилцан ажиллагааны нөлөөлөл, Стратегийн нөөц-буудайн соёолжинд агуулагдах антиоксидантын судалгаа, батлан хамгаалахын мэдээлэл, холбооны системийг хөгжүүлэх асуудалд, Ослын шинж байдал нь гадны нөлөөтэй, гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах зарчим, Мал аж ахуйн салбарыг “шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөгжүүлэх асуудалд, Шингэрүүлсэн даралтат хийнээс үүсэх галын тархалт болон дэлбэрэлтийн хүчийг ALOHA программ ашиглан тооцоолсон дүн, Давчуу орон зайд ажиллах боломжтой гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зарим шийдэл /Улаанбаатар хотын жишээн дээр/ зэрэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдлээ.
2024/02/14
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/02/14
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2024/02/14
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.