Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны 10 төрлийн иж бүрэн зургийн төслийг боловсрууллаа

A- A A+

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгдсэн нь газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна.  Өнгөрсөн 2023 онд нийслэл орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт 7 удаа болжээ.

  Японы “ЖАЙКА” ОУБ-аас  хэрэгжүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2012-2013 онд  хийсэн нийслэл хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8 хувь, гал түймэр, газар хөдлөлтөд гэр хорооллын хэсгийн 80% өртөх магадлалтайг тогтоосон байна.

Энэ нь гэр хороолол, зуслангийн бүсийн амины орон сууц болон байшин сууц нь норм, дүрэм, стандартын дагуу баригдаагүй холбоотой юм.

 Тиймээс НЗДТГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газар хамтран амины орон сууцны жишиг зургийг өрөгт бүтээц болон төмөр бетон бүтээцтэй 40.0м2, 60.0м2, 80.0м2, 100.0м2, 120.0м2  талбайтай иж бүрэн ажлын зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болоод байна.

Эдгээр амины сууцны зураг төсөл нь газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан.

Мөн газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төрөл бүрийн хөрсөнд зориулсан цутгамал төмөр бетон баганан, шугаман, хавтан гэсэн гурван төрлийн хийцлэлтэй, дэд бүтцийн хувьд төвийн болон бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн. Материалын олдоцоос хамаарч өрөгт болон цутгамал бүтээцийг сонгож ашиглах боломжтой.

   Түүнчлэн арилжааны банкнаас амины ногоон орон сууцны зээл олгоход тавьдаг шаардлагад ажлын зургийг шаарддаг тул дээрх зургийг ашиглах боломжтой бөгөөд зургийг авч ашиглах болон холбоотой мэдээллийг авахыг хүсвэл нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 315355 утсаар холбогдож болно.

Эх сурвалж: НЗДТГ

                       

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.