Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулсан. Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.
Хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна.
2024/02/13
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/02/13
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/02/13
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.