Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж 5-24 м/сек хүртэл хүчтэй цасан шуурга болсон. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -24...-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна шуурна. Шөнөдөө -17...-19 градус хүйтэн, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Дорнод аймаг, Чойбалсан сум Сүмбэр 2 дугаар багийн “Тавтын хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км/-т суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Хонда Фит” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, Жигжидийн задгайд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 3х4 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, Улиастайн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 02:52 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өвөрхангай аймаг, Хархорин сум Вангийн-Овоо багийн "Умын-Ам" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 4 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн Жаал-Уулын хороолол суудлын автомашин замын гэрэлтүүлгийн шон, хашаа мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Тоёото Камри” загварын суудлын автомашинд зорчиж явсан А/41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид зүүн хөл нь хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн эмчид эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/13
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2024/02/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/02/13
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.