Газар хөдлөлтийн улмаас 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэж, 200 мянга орчим хүн контейнер хотхонд амьдарч байна

A- A A+

БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 06-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь  дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн билээ.

Түүнээс хойш жилийн дараа байшин, барилгын нурангийн цэвэрлэгээний үйл явц 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэж, 200 мянга орчим хүн контейнер хотхонд амьдарч байна.

Газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр жилийн хугацаанд 254195 орон сууцыг шинээр барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Орон гэргүй болсон иргэдийг байртай болгоход хамгийн багадаа 50 мянган орон сууц барих шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.

Эх сурвалж:https:https://www.iletisim.gov.tr/

Орчуулсан:Б.Гэрэлзаяа 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ