Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

 Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, Монгол-Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 2-7 м/с, -11...-13 градус хүйтэн байна

Төлөв байдал: 9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар зарим үед 12-14 м/с, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст 12-17 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Гал түймэр: Дорноговь аймаг, Хатанбулаг сум Аман-Ус багийн “Айл баян”-гийн 1 дүгээр гудамжинд  02.07-ны өдрийн 11:00 цагт агуулах шатсан тухай мэдээллийг 21:10 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Т-ын 4х3 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр шатсан тухай мэдээллийг  Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 20:01 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр багийн “Цахир”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Орхон аймаг, Баян-Өндөр сум Рашаант багийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймаг, Арвайхээр Ягаан толгой багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  “Инсайт” загварын автомашины хөдөлгүүр  шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “ 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

- Нуурын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар багийн “Урандөш” гэдэг  газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 02.07-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход  “Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын  суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байсныг 22:08 цагт татан гаргасан.  

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №208

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №208

Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөв

 Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.