Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ

A- A A+

Чили улсын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн удирдлагаас өчигдөр мэдэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.

Чилийн үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албанаас гал түймэрт өртөж нас барсан 32 хүний цогцсыг таниулж, 38 хүний цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, 10 цогцсыг төрөл төрөгсдөд нь таниулах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдээлсэн байна.

Тус улсад нүүрлээд байгаа ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 8000 га талбай, 1400 орон байр шатсан бөгөөд Валпараисо далайн эргийн хотын нийт 372 оршин суугч сураггүй алга болжээ.

Нийт 161 түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд 102 бүрэн унтрааж, 59 түймрийг унтраахаар 19 нисдэг тэрэгтэйгээр 450 гал сөнөөгч ажиллаж байна.

Батлан хамгаалах яамнаас гамшигт өртсөн бүс нутагт цэргийн ангиудыг нэмж байрлуулж, шаардлагатай бүх нөөцийг бэлэн болгоно гэж мэдэгджээ. Түймрийн улмаас амь үрэгдсэн иргэдэд зориулж энэ сарын 5-6-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлаад байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ