УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.
Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээ хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд онцоллоо.
2024/02/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/02/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/02/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ