Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо

A- A A+

Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж,  хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  айл өрхүүд  усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.

Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 м газарт 90 см өндөртэй далан босгосон.

Халиа дошин үүссэний улмаас  мал, амьтны сэг зэмээр дамжин  халдварт өвчин  халдварлах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ