Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хэрлэн голын хөндийгөөр -39...-44 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -35...-40 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -21...-26 градус, бусад нутгаар -26...-31 градус байсан.
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38...-40 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 02-р сарын 02-нд Монгол-Алтайн уулсаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн уулсаар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Төрийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Ар согоотын задгай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 10:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Санёонг Истана” загварын автомашины дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Баян сум 3 дугаар багийн "Цавчирын даваа" гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Лонкинг CDM856D” загварын өөрөө ачигч автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар багийн Манхантолгой 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчпыг очиход иргэн Т-ын 8 ханатай, 6 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Тахилт 1 дүгээр гудамжнинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 9x8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Үүл хорооллын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээвэр, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж, унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг 2 дугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Киа Рио” загварын суудлын автомашины дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Дорноговь аймаг, Даланжаргалан сум 25 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 175 км, сумын төвөөс хойд зүгт 12 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 35 км/-т автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.01-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах,аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ - Хаалга цоож нээх: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 2 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан тогоо залгаатай байгаа туслаарай гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И /2 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гаднаасаа цоожлогдсон байсныг ажиллаж хаалгыг онгойлгон ээжид нь хүлээлгэж өгсөн.
Архангай аймаг, Эрдэнэбулган Цагдуулт баг 15 настай, эрэгтэй хүүхэд 18:00 цагаас хойш гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалга онгойлгоход дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 01.31-ний өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж хаалгыг онгойлгоход иргэн М /15 настай, эрэгтэй/ унтаж байсныг, аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/01
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/02/01
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/02/01
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.