Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:    Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

     Өнөөдөр:    Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38...-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, бусад нутгаар -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 02 дугаар сарын 02-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 09:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар багийн “Задгай”-д  2 давхар бранк /ашигладаггүй/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 90х10 метрийн хэмжээтэй бранк байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн “Буурал”-ын гудамжинд аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т, Хялганат тосгоноос зүүн урд зүгт 3.5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8x7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 83 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Урандөш багийн 17 дугаар байр цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход  цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 1 хүүхдийг эсэн мэнд гаргасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 18:33 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны “Хувьсгалчд”-ын 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны “Арцат”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Баянхонгор аймаг, Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 38 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барсан, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын  “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан, мөн автомашинд зорчиж явсан  иргэн А/47 настай, эрэгтэй/,  иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ