Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургагч багш нарын сургалтыг энэ сарын 22-31-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Сургалтыг Швейцарийн сургагч багш Даниел Штуки удирдан явуулж, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 09 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн 13 сургагч багш хамрагдсан юм.

Давчуу орон зайнаас аврах, давхар барилга байгууламжид аврах ажиллагаа, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр дадлага сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг мэргэшүүллээ.

2024/01/30
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/01/30
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/01/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ