Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -28-33, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -шөнөдөө 32-37 градус, өдөртөө -20-25, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, бусад нутгаар -24-29 градус, өдөртөө -5-10 градус, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр -9-14 градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. Шөнөдөө -27-36 градус, өдөртөө -18-20 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 31-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-ний өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 03-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 30-ны өдөр нутгийн зарим газраар, 31-ний өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32-37 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, Их гүний 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х8 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 6 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрсний хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Айраг сум Цагаан дөрвөлж багийн Төмөр замын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-н 9х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/30
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/30
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/30
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.