Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -29...-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 7 дугаар хорооны Бадралын 18 дугаар гудамжнинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х11 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар багийн Үйлдвэрчдийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хорооны Алтганы 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрчим багийн 44 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Raum” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн “Элсний орд” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс хойд зүгт 175 км, Сайхан сумын төвөөс хойд зүгт 42 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км/-т харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход элсний ордны 3х5 метрийн хэмжээтэй харуулын байрны хана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Гүний болон ул хөрсний ус: Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсэг Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10:12 цагаас эхлэн 6 цаг 40 минут ажиллаж, 110 м3 шороо зөөж 50 м урт, 3.5 м өргөн, 0.8 м өндөртэй далан байгуулсан. /Голын халиа үүссэн тухайн газарт 130 гаруй айл өрх оршин суудаг./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/29
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/29
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/29
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.