Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна

A- A A+

 УОК-ын Шуурхай штабаас  өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  худалдаалж эхэлсэн.  

Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдсэн бөгөөд хөдөө аж ахуйн биржээр 24-ний байдлаар 53.9 тн хонь, ямааны мах, 13.3 тн сарлаг, үхрийн махыг 554.3 сая төгрөгөөр арилжсан байна.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ