Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с салхитай. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 4-9 м/с, -13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 28, 29-ны өдөр тал, хээрийн нутгаар, 30-ны өдөр нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. 29, 30-ны өдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Монелын 50 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Киа спортеж" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг10 дугаар хорооны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум7 дугаар баг дахь “Дархан худалдааны төв” хогийн цэг шатаж байна дуудлагыг 01.26-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Баянгол сум Гонир багийн Төмөр замын 10 дугаар хэсгийн 3 дугаар байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х16 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цасанд суусан: Завхан аймаг, Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн “Хожуулын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ “Гялгарын өвөлжөө” гэдэг газраас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусанд тухай дуудлагыг 01.25-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ниссан навара” загварын 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум Их-Ойгор баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 115 км-т/ Өвөлжилт хүндэрч, тус сумын Их-Ойгор багийн малчид руу очих зам даваа цасанд хаагдсан тул түлш болон хүнс, тэжээл хүргэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг 01.20-ны өдөр хүлээн авсан.Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тусламжийн бараа, өвс тэжээл хүргэх, зам давааг нээх ажлыг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид Их-Ойгор багт очсон. 01.22-ны өдрөөс 01.24-ний өдрүүдэд нийт 360 км-т цас цэвэрлэн зам гаргаж, 2 өрхийг нүүлгэж, 20 айл өрхөд 670 боодлын өвс, 11.7 тн малын тэжээл, 2 тн нүүрс, түлээний мод хүргэж ажлыг зохион байгуулсан.
Өвөрхангай аймаг, Хужирт сумӨвөр модот баг, Уужим баг, Дулаан баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/Өвөлжилт хүндэрч, 1, 2, 3 дугаар багийн малчид руу очих зам, даваа цасанд хаагдсан тул түлш болон хүнс, тэжээл хүргэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг 01.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 автомашин, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01.25-ны өдөр Дулаан багийн “Бүсийн-Энгэр” гэдэг газар 35 км-т цасанд хаагдсан замыг нээж, 6 өрхөд 40 боодлын өвс, 42 шуудай тэжээл хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/26
Шинэ мэдээСэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
2024/01/26
Шинэ мэдээНийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна
2024/01/26
Шинэ мэдээСалхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.