Гал түймрийн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо

A- A A+

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны 3 албан хаагчийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу 10 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болов.

Мөн ослын улмаас түлэгдэж, гэмтэж бэртэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 14 хүний эмчилгээний зардал болон гал түймэрт өртсөний улмаас нүүлгэн шилжүүлээд байгаа айл өрхүүдийн байр түрээслэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ БХБЯ, Нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг үнэлгээ хийж, засварлахаар ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан стандарт, норм, техникийн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар тогтлоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ