Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -40...-45 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18..-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймаг, Хэрлэн сум Баянмөнх багийн “Шинэ Баянмөнх” хорооллын 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн Наадмын талбайн хойд талд байрлах "Нийтийн байр" Гал гарч байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20х50 метрийн хэмжээтэй 14 айлын нийтийн байр бүрэн шатаж байсныг унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг унтраасан.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 05:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Голын мөс цөмөрсөн: Өвөрхангай аймаг, Хархорин сум Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 12 км/-т Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хархорин сумын “Зүүн намаг” гэдэг газраас сумын төвийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Hyundai Porter” загварын ачааны автомашин “Орхон” голын мөс цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Завхан аймаг, Тэс сум Доон багийн "Өндөр толгой" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 350 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км/-т 4 зорчигчтой УАЗ Фургон автомашин цасанд сууж эвдэрсэн тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “УАЗ Фургон” загварын автомашин цасанд сууж эвдэрсэн байсныг ажиллаж татан гаргаж, автомашиныг чирч Тэс сумын төвд хүргэсэн.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст 1 дүгээр багийн “Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 129 км, сумын төвөөс зүүн урд зүгт 29 км/-т 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын "Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/25
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/01/25
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/01/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ