Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -39...-44 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо төв хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн  алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Төв аймаг, Аргалант сум Хөшөөт багийн "Жирмийн цагаан нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 131 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т 01.23-ны өдрийн 05:00 цагт иргэн Б-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 01.23-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/28 настай, эрэгтэй/-ын нүүр, толгойн ар тал, 2 гарын алга, хуруу, охин Ц /4 настай, эмэгтэй/-гийн 2 гарын сарвуу, 2 хөлийн ар талын булчин, хонго, цээжний хэсэг түлэгдсэнийг Аргалант сумын Эрүүл мэндийн төвийн их эмч  эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн автомашинаар мөн өдрийн 07:25 цагт гэр бүлийн хамт авч 09:00 цагт Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт тээвэрлэн хүргэсэн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангай  22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 08:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж  байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 23 дугаар хороо, Зүрх-Уулын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 00:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын5х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ